С.Нацагдоржийг “Олимпийн алдар” одонгоор шагналаа


Монголын спортын түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг, энэ хэрээр сүүлийн үед амжилт нь ахиж яваа “Монголын авто машин, мотоциклын холбоо"-ны 50 жилийн ой тохиож байна. Тус ойн арга хэмжээн хүрээнд тус холбооны удирдах албанд үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Монголын үндэсний олимпын хорооны шагналуудаар шагнах ёслолын ажиллагаа боллоо. 

 

     Монголын үндэсний олимпын хорооны нэрэмжит шагналын шийдвэрийг тус хорооны удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг бөгөөд Дэд Ерөнхийлөгч Ч.Энхбат, С.Нацагдорж   нарыг “Олимпын алдар” одонгоор, С.Лхагвасүрэнг “Олимпын алтан медаль”-аар, Монгол Улсын заан, Олон улсын хэмжээний мастер Ч.Гочоосүрэнг “Алтан очир” одонгоор, УИХ-ын гишүүн Г.Батхүүг “Алтан-Од” шагналаар  тус тус шагнасныг Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн гардуулан өглөө.