Бурхан халдун ууланд авирч байсан Хятад иргэдийг сөгдүүлж суулган авсан зураг сошиал ертөнцөөр хэд хоногийн турш тарж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин фэйсбүүк дээрээ өөрийнхөө сэтгэгдлийг бичжээ.
Тэрбээр "Үндсэрхэг үзэл гэдэг чинь энэ биш шүү дээ залуучууд минь...Хөл гаран дээр Монгол хэмээн бичүүлж, элдэв гархи гинж, нацист хувцас өмсчихөөд хээр тааралдсан ганц нэг нанхиад хүнийг зодлоо гээд эх оронч болчихгүй л баймаар. Ямар аймаар сэтгэхүй вэ. Хүн гэдэг чинь нэгнээ ойлгож гэмээнэ хүн нэрийг авч явдаг баймаар.
Намайг цагаан хэрмийг үзээд явж байхад сөгдүүлж мөргүүлээд, зураг хөргийг минь аваад байвал надад л лав маш эвгүй санагдана. Үүнийхээ оронд хогоо хаях цэгт нь хаячихдаг, монгол эр хүнийхээ үүргийг, эцэг хүнийхээ үүргийг, иргэн хүнийхээ үүргийг сайн биелүүлээд явж байвал эх орондоо үзүүлж буй хамгийн том тус хэмээн бодох хэрэгтэй залуучууд минь" хэмээн бичжээ.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ