Монголын баячууд хүүхдүүдээ хуримлуулж хөрөнгө, хүчээ нэмэгдүүлдэг моод дэлгэрээд удаж буй. Тэгвэл улс төр, бизнес дамжсан олигархуудын бүлэглэл дундаас дахин томоохон хоёр гэр бүл худ ураг бололцож байгаа гэх сураг дуулдав. МАК-ийн Б.Нямтайширын ганц охин Н.Цэлмүүн, ерөнхий сайд асан Сү.Батболдын том хүү Б.Баттүшиг нар харилцаа тогтоогоод удаж байгаа гэх мэдээлэл тараад байна. Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нар өнгөрсөн жил Америкт танилцаж дотноссон гэх бөгөөд гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрсөн гэж тэднийг мэдэх найзууд нь ярьжээ. Энэхүү гэрлэлт бүтвэл хоёр гэр бүлд маш хожоотой дүр зураг харагдаж байгаа юм. МАК-ийн Б.Нямтайшир охиноо гэрлүүлээд зогсохгүй баарны зодоончоос улс төрч болох гэж төөрч будилж яваа Н.Номтойбаярыгаа МАН-ын томоохон фракцийн толгойлогчийн ивээлд багтааж, цаашдынх нь улс төрийн замыг засна гэсэн үг. Харин Сү.Батболдын хувьд хөрөнгөө хормын төдийд хоёр дахин нугалж, насны бөгсөнд Монголын хамгийн баян хүн болох хязгааргүй хүслээ гүйцэлдүүлэх нигууртай. Томчуудын тооцоотой гэрлэлтээ гэж...
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна