Шинэ нам байгуулахын тулд Ардчилсан намаас гарч байгаагаа зарласан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай иргэдээс гарын үсэг цуглуулахаар болж, ажлаа эхлүүлжээ. Тэрээр энэ өдрүүдэд Орхон аймагт ажиллаж байгаа аж. Нам байгуулахад үйл ажиллагааг нь дэмжиж 801 иргэн гарын үсэг зурах ёстой юм. Өмнө нь тэрээр “Ард түмний нам”-ыг байгуулж, долоо хоногийн дотор 20 мянган иргэний гарын үсэг цуглуулж байв. Харин энэ удаад байгуулах намын нэр нь “Ард түмнээ хайрлая” нэртэй аж. Санаачлагыг нь хэр олон хүн дэмжиж гарын үсэг зурах бол... Харах л үлдлээ дээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна