1995 оноос эхлэн англи хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж буй Жэт англи хэлний сургуулийн 20 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа билээ.
Жэт сургууль нь монголынхоо залууст англи хэлний боловсролыг түгээхээс залуу уран бүтээлчдээ дэмжих ажилд үнэтэй хувь нэмэр оруулдаг туршлагатай байгууллага юм.
Бидний мэдэх The Lemons хамтлаг, залуу дуучин Насанбуян, Хишигдалай нарын уран бүтээлийг дэмжин ажилласан бөгөөд хамгийн сүүлд “The Lemons” хамтлагийн 3 дахь бие даасан цомгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж урлагийг дэмжих ажилдаа үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгааг дуулгахад таатай байна.
The Lemons 3rd цомгийн албан ёсны нээлт 4-р сарын 4-нд 14.00 цагт Hi Fi records-д болохоор болжээ. Харин 4-р сарын 6-нд Жэт сургууль үүсгэн байгуулагдсны 20 жилийн ойг тохиолдуулан Жэтийн төв байранд тэдний үе үеийн төгсөгчид болон суралцагчидтай шинэ CD- ний баяраа тэмдэглэн нэгэн өдрийг фэнүүдтэйгээ өнгөрөөхөөр болсон байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна