«Вашингтон Кэпиталс» багийн ахлагч Александр Овечкин Instagram дахь өөрийн хуудаснаа шинэ хайр болох орос модель, жүжигчин Вера Глаголевагийн охин Анастасия Шубскаягийн зургийг тавьсан байв.
“Хонгор минь, чамайг миний амьдралд гарч ирсэнд чинь баярлалаа! Чамайгаа маш ихээр хайрлана” гэж хоккейчин залуу бичжээ.
Шубская одоо 21 настай, загвар өмсдөг. “Эмэгтэй хүн мэдэхийг хүсч байна...” гэсэн олон ангит кинонд тоглосон. Тэрхүү киноны гол дүрийг түүний ээж Вера Глаголева бүтээжээ. Бүсгүйн эцэг Кирилл Шубский бизнес эрхэлдэг гэнэ.
Энэ жилийн гуравдугаар сард Овечкин “хамгийн хүслэнт гоонь эрс”-ийн жагсаалтад багтаж байсан юм. Бүр хоёрдугаарт бичигдэж байсан гэнэ. Тэрбээр өмнө нь Оросын теннисчин Мария Кириленкотай сүй тавьсан удаатай. Өнгөрсөн зун теннисчин бүсгүй Овечкинтай харьцаагаа таслан, Алексей Степанов гэдэг албаны хүнтэй гэрлэсэн байна. Үүний дараа хоккейчин гимнастикч Каролина Севастьяноватай хэсэг зуур зууралдсан байлаа. Овечкин өөрөө зөвхөн орос бүсгүйтэй гэрлэнэ гэж хэлдэг ажээ. Тэрбээр энэ жил 30 нас хүрч буй юм.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ