Сүүлийн гурван жилийн турш эрдэм номын мөр хөөж, олны анхаарлаас хол байсан НАМЗХ- ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ өчигдөр орой эх орондоо ирлээ. Тэрээр Харвардын их сургуульд улс төрийн чиглэлээр суралцаж байгаа бөгөөд ирэх зургаан сард төгсөнө хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэвч тодорхой шалтгаанаар тэр товлосон хугацаанаасаа өмнө иржээ. Түүнтэй хамт Харвардын их сургуулийн 17 оюутан дагалдан ирсэн бөгөөд тэд Монголд долоо хоногийг өнгөрүүлнэ гэж зарим эх сурвалж сошлоор бичсэн байна. Эх сурвалжийн өгүүлснээр Харвардын эх сургуулийн оюутнууд жил бүрийн хавар хэсэг хэсгээрээ групп болж гадаадын улс орнууд руу аялдаг аж. Тэгвэл аяллын маршрутад нь анх удаа Монгол улс багтсан нь энэ ажээ. Содон сонирхолтой мэдээллийн анхдагч байж чаддаг манай сайтын фото сурвалжлагч Харвардын оюутнуудыг Чингис хаан нисэх онгоцны буудалд газардахад нь зургийг дарж амжлаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна