Жүжигчин Бооёо хүүхдүүдээ баярлуулахаар


“Хүүхдийн баяр”-ыг угтан “Шинэ үе” продакшны жүжигчин, СТА Бооёо гурван хүүхдээ баярлуулахаар явж байгаа нь энэ. Тэрээр хоёр охинтой бөгөөд саяхан гурав дах охин нь мэндэлсэн. “Өнөр бүл”-ийн аав маань дөрвөн хатагтайгаа баярлуулахаар яваад ийнхүү бидний папараци дуранд өртсөн юм. Түүний том охиныг Намуун-Эрдэнэ, дунд охиныг Номин-Эрдэнэ гэдэг бөгөөд тэрээр бага охиндоо Оюун-Эрдэнэ гэдэг нэр өгчээ. Танай гэр бүлд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд, Эх үрсийн баярын мэндийг хүргэе.