Англи улсын иргэн 34 настай Ник Хэсс (Nick Hess) нь шарсан төмс зэрэг нүүрс устай бүтээгдэхүүн идвэл архи уусан юм шиг согтдог байна.
Тэрээр өнгөрсөн 2010 оноос эхлэн ямар нэгэн шалтгаангүйгээр гэдэс болон толгой нь өвдсөөр байжээ. Бас амьсгалах бүрт архины үнэр үнэртэх шиг, өглөө босонгуут л дотор нь муухайрч бөөлжиж байсан үе их байжээ. Түүний эхнэр ба найз нар нь Никийг архины дон туссан хэмээн бодож байсан ч тэрээр архи ерөөсөө уудаггүй нэгэн гэнэ.
Ник ажиглалт хийсний үндсэн дээр нүүрс ус идэх бүртээ бие нь эвгүйрхэж согтсон мэт болоод буйгаа олж мэдсэн байна. Мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр энэхүү өвчин нь "автоматаар хөөж боловсрох синдром" (auto-brewery syndrome) болох нь тогтоогдсон байна.
Энэхүү өвчин нь анх Япон улсад илэрч байсан бөгөөд сүүлийн үед Англи, Америк улсуудад илэрсэн байна.
Энэхүү өвчний талаар судалж байгаа доктор Anup Kanodia "Ник энгийн хүнийг бодвол 400 хувь хөөлт ихтэй. Миний өмнө нь уулзаж байсан өвчтнүүдээс хамгийн өндөр хувь хэмээн" гайхан ярисан байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна