УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн намрын чуулганы үеэр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаад дуусах гэж байтал сэтгүүлч Л.Пүрэвням ээлжит эсэргүү асуултуудаа тавьж МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаярын хилэнг хөдөлгөчихдөг юм байна. Нэг нь Засгийн газарт сайдтай, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, бас ч гэж Монголын толгой баяны ганц хүү гэсэндээ шазруун, хүнээс үг сонсох дургүй, залуу хүний ааг омогтой нэгэн бол нөгөөх нь Монголын улстөрчдийг хэлэх үггүй болгож, хатуухан гашуун асуултаар бөмбөгдөж суудаг сэтгүүлч хоёрын асуулт, хариулт сүүлдээ золтой л багахан шиг барьцалдаан бололгүй салсан юм. “Ахмад настны тэтгэврийн зээлийн хүүгээр улстөр хийгээд байна, та нарт үнэхээр тэтгэврийн зээлийн хүүг хоёр дахин бууруулах гарцаагүй судалгаа, тооцоо байгаа юм уу” гэж ширүүхэн асуусан Л.Пүрэвням сэтгүүлчийн асуултыг Н.Номтойбаяр гишүүн сонссонгүй юу, зориуд өдөөн хатгасан асуултад нь хариулт өгөх шаардлагагүй гэж үзсэн үү босоод явчихсан. Гэтэл Л.Пүрэвням “Асуултад хариулж чадахгүй байж худлаа ярьлаа” гэж хэлээд Н.Номтойбаяр гишүүнийг улайлтал нь уурлуулчихна лээ. Тун их хилэгнэсэн Н.Номтойбаяр гишүүн “Энэ нэг юм дандаа ингэж олон юм донгосч байх юм. Чи муу өөрөө юу хийдэг юм айн” гээд өөр ч олон үг шидэж магадгүй болтол МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт омогтой залуухан дэд даргаа сугадан бушуухан гарцгаасан юм. Омогтой, аагтай гишүүн, хурц ширүүхэн асуулттай сэтгүүлч хоёрын дуэль нэг тиймэрхүү янзаар өрнөөд өндөрлөсөн. Аль аль нь бууж өгөх дургүй, хэрэндээ ааг, омогтой эсрэг тэсрэг байр сууриа гэж нэг иймэрхүү.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна