Чикаго хотын захын дүүрэгт амьдардаг 70 настай өвгөн нэгдүгээр сарын 16-ны “Mega Millions” сугалааны жекпот хонжворыг хожиж 265 сая доллар авсан бөгөөд энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр шагнал юм.
Од нь гийсэн Иисус Давила жолооч байсан бөгөөд жекпот хонжворыг таван долларын үнэтэй тасалбараар хожсон байна. Тэрбээр нэгдүгээр сарын 16-нд Чикаго хотын захын Нейпервилл хотод гэртээ зурагтаар сугалааны тохирлыг үзэж, зургаан тооноос тав нь таарсан учир нэг сая доллар хожлоо хэмээн баярлаад хүүдээ сугалааг үзүүлтэл хүү нь зургаан тоо зургуулаа таарч жекпот хонжвор хожсоныг мэдсэн байна.
Давила нь зургаан настайдаа Пуэрто-Рикогоос АНУ-д ирсэн бөгөөд дөрвөн хүүхэд, дөрвөн ач зээтэй ажээ. Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр том байшин болон зүлэг тэгшлэгч худалдан авахыг хүсдэг байсан тухайгаа ярьжээ.
АНУ-ын хэмжээнд хоёр дахь өндөр шагнал болох 218 сая долларыг 2012 онд Рандолф дүүрэгт амьдардаг гэр бүлийн хоёр хожиж байжээ. “Mega Millions” сугалааны жекпот хонжвор 15 сая доллароос эхэлдэг бөгөөд АНУ-ын хамгийн өндөр жекпот хонжвортой сугалаа юм. Үүнийг АНУ-ын 44 муж улс болон Колумбийн тойрог, Виржиний арлуудад тоглож болно. Нэг доллароор нэг сугалаа худалдан авах бөгөөд долоо хоног бүрийн мягмар болон баасан гарагт сугалааны тохирол явагддаг байна. “Mega Millions” сугалааны жекпот хонжвор 2012 онд 656 сая долларт хүрч байжээ.
2013 онд уг сугалааны борлуулалтын орлого 68.88 тэрбум доллар байсан бол 2014 онд 70.15 тэрбум долларт хүрснийг албан ёсны статистик мэдээ харуулж байна.
Эх сурвалж: www.assa.mn
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ