Мэргэжлийн хэмжээний ур чадвар, биеэ авч яваа байдлаараа хэнийг ч дагуулахааргүй царайлаг, бас авьяаслаг нэвтрүүлэгч бүсгүй МҮОНТ-тэй амьдралаа холбоод 20 гаруй жилийн нүүр үзэж буй. Тэрбээр мэдээллийн нэвтрүүлэг, томоохон арга хэмжээ, ойн баярыг хөтлөхөөс гадна уран сайхны болон хүүхэлдэйн кино, нэвтрүүлэгт дуу оруулдаг ажилтай юм билээ. АНУ-д багагүй хугацаанд амьдарч, мэдлэг боловсролоо дээшлүүлээд ирсэн Б.Ичинхорлоо хамгийн үнэтэй хөтлөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг.
Сонирхолтой нь, тэрбээр анх бага эмчийн мэргэжил эзэмшсэн ч хүсэл мөрөөдлөө дагаж СУИС-ийн кино-драмын ангид суралцсан гэдэг. Төгсөх курст байхдаа хөтлөгч авах зарын дагуу очиж, авьяас чадвараа шалгуулснаар ирээдүйн амьдралынхаа эхлэлийг тавьжээ.
Үүний зэрэгцээ, тэрбээр “Монголын сайхан бүсгүй” тэмцээний мөнгөн эрдэнийн титэм зүүж, залуусын харилцааг харуулсан “Хүн алж тоглосон залуус” уран сайхны кинонд эротик дүр бүтээгээд амжсан. Харин өдгөө элдэв янзын клип, кинонд тоглуулах хүсэлтийг хүлээж авахгүй, тэр тусмаа “Ахиад эротик кинонд тоглохгүй” гэжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна