Чехийн Угерски-Брод хотын “Дружба” зоогийн газарт зэвсэглэсэн этгээд гал нээснээр найман хүн амь алдсан хэрэг мягмар гарагт гарчээ. Чехийн телевизийн мэдээлснээр өөр бас хэд хэдэн үйлчлүүлэгч шархадсан байна. Гэрчүүдийн хэлж байгаагаар хөх өнгийн урт хүрмэн дороо буугаа нуусан зэвсэгт этгээд үдийн цайны цагаар дайран орж ирэх үеэр тэнд 20 хүн сууж байжээ. Гэмт этгээд хоёр ч буугаар эмх замбараагүй галлаж нийтдээ 25 сум гаргасан байна. Зарим хүний хэлснээр бол зоогийн газарт хэд хэдэн удаа дэлбэрэлт болсон гэжээ.
Гал нээсэн этгээд тус хотын иргэн 60 орчим настай, магадгүй сэтгэцийн өвчтэй байж болох хүн байсан хэмээн Угерски-Брод хотын дарга Кунчар мэдэгдсэн байна.
Угерски-Брод хот нь Чехийн зүүн өмнөд нутаг Өмнөд Моравид оршдог 16 мянгас хэтрэхгүй хүн амтай жижиг хот юм байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна