Гацууртын орд ашиглахыг зөвшөөрөхгүй, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахын эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байсан “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдийг урьд шөнө 00:50 цагын үед цагдаа хүчний байгууллагынхан албадан тараажээ. Ингэхдээ тэднийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү авч явсан байна.
“Босоо хөх Монгол бүлгэм” нь “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг өрнүүлэн 12 өдрийн турш өлсгөлөн зарлахдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн ч ямар нэгэн хариу ирээгүй тул өлсгөлөнгөө үргэлжлүүлж, хуурай өлсгөлөнд шилжихээ сэтгүүлчдэд мэдэгдээд байсан юм. “Босоо хөх Монгол” бүлгэмийн https://www.facebook.com/profile.php?id=100007572735640&fref=ts цахим хуудсанд мэдээлснээр “2 Сарын 24-ий 00:50 цагийн үед Ноён уулаа хамгаалж хэлмэгдсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан 7 иргэн, тэднийг хамгаалж байсан 70 гаруй иргэдийг цагдаа, тусгайгийнхны хүчээр дээрээс нь Сүлжээ унагагч ашиглан мэдээллийг гадагш цацахаас сэргийлж хаалттайгаар бүгдийг буулгаад ачаад явчихлаа. Тэднийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр аваачсан байна” гэж мэдээлсэн байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна