АНУ-ын Лос Анжелос хотноо хоёрдугаар сарын 15-нд Дэлхийн кино урлагийн салбарын томоохон наадмуудын нэг болох Америкийн кино зураглаачдын холбооны шилдгүүдийг тодруулах наадам “Hyatt regency, century plaza” зочид буудалд болж өнгөрсөн билээ.
Уг наадмын үеэр Монгол уран бүтээлчид дэлхийн оддын дунд ёстой л од боллоо. Учир нь Монгол уран бүтээлчдийн гоёлын дээл ирсэн хүндэт зочдын гоёлоос онцгойрч, манай уран бүтээлчдийг харсан хүн бүр хамт зураг авахуулах гэж дугаарлав.
Наадамд Соёлын тэргүүний ажилтан, зургийн найруулагч Д.Ангараг, Э.Сант-Амар, Д.Номин, Ч.Шинэбаяр, Ч.Даваасүрэн, Х.Жигжидсүрэн, Э.Тэмлүүн, Л.Нямжаргал нар эх орноо төлөөлөн ивээн тэтгэгч, хүндэт зочноор оролцсон юм.
Зургийн найруулагч Д.Ангарагийн гоёлын хувьд Хүннү энгэртэй, хар цагаан өнгийн, мөнгөн тоногтой гоёлын дээлтэй оролцжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна