Үлгэр жишээ дарга

Admin
5 цаг 26 минутын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаан тогтмол 09.00 цагт товлогддог ч ирц бүрдэхгүй байсаар 1-2 цагийн дараа эхэлдэг “муу зуршилтай” болсоор удаж байна. 

 

УИХ-ын дарга гишүүдийнхээ энэ “муу  зуршилтай” тэмцэж, шууд дамжуулалтын сувгаар ирцийн мэдээллийг зарладаг болсноос хойш байдал арай дээрджээ. Гэхдээ л өнөөдрийн чуулганы хуралдаан  эхлэх цагаасаа  бүтэн нэг  цагаар хоцорч, 09.59 цагт 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд өөрөө өнөөдөр 08.39 цагт буюу хамгийн эхэнд хуралдаандаа ирэв.  Цагтаа  буюу 09.00 цагаас өмнө хуралдаандаа ирсэн гишүүдийг нэрлэвэл Д.Хаянхярваа, Ш.Түвдэндорж, Ц.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар  багтаж байна.