Сар шинийн өмнө барилгын ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 8 буюу өчигдөр өдрийн 13.50 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул Хотхон”-ы барилгын есөн давхраас 36 настай иргэн, Б унаж, нас барсан хэрэг гарсан байна. Талийгаач Б нь тус барилгад ажиллаж байсан бөгөөд есөн давхраас тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байх үедээ ийнхүү амиа алджээ. Тодруулбал, лифтний ган татлага тасарснаар есөн давхраас унаж амиа алдсан аж.
Тус барилгын захиалагчаар “Саруул Хотхон” ХХК, гүйцэтгэгчээр “Алтай Констракшн” ХХК ажиллаж байжээ. Одоогоор “Алтай Констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна