Донорын цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжлүүлэх зорилгоор хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилгаар ЭМСЯ, ЦССҮТ, Баянгол эрүүл мэндийн цогцолборын дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу БГД-т цус цуглуулах төвийг нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, УИХ- ын гишүүн С.Одонтуяа, ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр, Баянгол эрүүл мэндийн цогцолборын дарга Ө. Батжаргал нар болон олон зуун хүнд амьдрал бэлэглэсэн хүндэт донорууд оролцлоо.
Дэлхийн улс орнуудад 1саяас дээш хүн амтай хотод дундажаар цус цуглуулах хэд хэдэн төвтэй байдаг бол Улаанбаатар хотод зөвхөн суурин нэг төв байгаа нь хангалтгүй юм. Тус төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр цусаа бэлэглэгч доноруудад үйлчилгээ ойртож, байнгын ,идэвхтэн донорын тоо нэмэгдэж, цус цусан бүтээгдэхүүний нөөц,хангамж сайжирснаар олон зуун хүнд амьдрал бэлэглэсэн буянтай ажил болж байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна