“Өөжгийд дээл зохидоггүй”


Үндэсний маань уламжлалт том баяруудын нэг хаяанд иржээ. Жил бүрийн Цагаан сараар юу өмсөхөө бодож, шинэ гоёмсог гангараагаа зэхдэг. Тэгвэл урлаг соёлын одууд ч цагаан сарынхаа гоёлыг зэхээд эхлэв бололтой.

 

Гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий өөрийн Цагаан сарын гоёлоо өмссөн зургаа “Цагаан сар дөхлөө дөө. Би ч бас л муухай царайтай хүн шүү. Дээл зохидоггүй” гэсэн тайлбартайгаар фейсбүүк хуудсандаа постолжээ.