Жүжигчин Ц.Алдармаад 3,5 жилийн ял оноож, 2 жилээр тэнсэллээ


Шинэ үе” продакшны жүжигчин болох Ц.Алдармаа, жүжигчин Д.Оюунтуулыг гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх хэргийг өчигдөр шүүж, эцэслэн шийдвэрлэлээ. Шүүх бүрэлдэхүүн 5 цаг хуралдсаны эцэст Ц.Алдармаад 3,5 жилийн ял оноож 2 жилээр тэнсэлсэн юм. Тодруулвал: Ц.Алдармааг цаашид үргэлжүүлэн хорихгүй бөгөөд хоёр жилийн хугацаанд цагдаагийн байгууллагын хяналтад байж, гэмт хэрэг үйлдэхгүй байх сануулга өгөв. /Гэмт хэрэгт холбогдвол шүүхээс тогтоосон 3.5 жилийн ялыг биечлэн эдлүүлнэ гэсэн үг/. Шүүх хурал нээлттэй үргэлжилсэн бөгөөд Ц.Алдармаа цаашид Д.Оюунтуулийн биеийн бүрэн эдгээж эмчилж өгнө хэмээн хэлж гэмшиж байлаа.