Өнөөдөр морин цагт буюу 11.40 цагаас Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлалаа.
3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө 08 цаг 26 минутад Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон. Мөн 3 сая дахь иргэний араас ихрүүд мэндэлсэн нь Бид улам олуулаа болох билэгдэлтэй бас нэгэн таатай зүйл болж байна.
Монголын зарим ТВ, сайтуудаар хүн бүр нэр бодож хэлэлцэж байна. Тухайлбал Ийгл ТВ-ийн хөтлөгч Жаргалмаа Саяжаргал, Гурвансаядахьиргэн, Мэнд-Амар, Монголжингоо гэх мэт нэр ярилцаж байна.
Тиймээс эрхэм Ерөнхийлөгчөө Улсын тэргүүний ёсоор иргэдийнхээ нэрний саналыг авч нэгтгээд Монголчуудынхаа уламжлал ёсоор будаанаас шигшиж нэрийг тодруулбал яасан юм бэ.
Өнөөдөр Монгол улсад маань 3 сая дахь иргэн мэндэлж Монголчууд маань дор бүрнээ нэр билэгшээл бодож, ам амандаа ерөөлөө хэлж сайн сайхныг хүсэж заншил ёсоороо л хандаж байна. Хүн бүр л нэр бодож өөрийнхөө үр хүүхэд шиг л санаж байгаа тиймээс үүнийг зохион байгуулж нэр өгөхийг санал болгож байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна