Мэргэжлийн сүмогийн 2015 оны Хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Японы төдийгүй Монголын түүхэнд тэмдэглэгдэхүйц онцгой өдөр боллоо. Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр 13 дахь даваагаа авч итгэл төгс түрүүлэх болзлоо хангалаа.
Дархан аварга Ж.Мөнхбатын хүү М.Даваажаргал ийнхүү мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг шинэчлэн тогтоон 33 дахь түрүүгээ хүртэж, арлын Япон орны төдийгүй Монголын түмнийхээ магнайг тэнийлгэлээ. Японы ард түмний домогт их аварга Тайхогийн 32 удаа эзэн хааны цом хүртсэн амжилтыг Ёкозүна Хакүхо 33 болгож амлалтаа биелүүллээ.
Тэнгэрийн оронд залрахын өмнө Тайхо аварга М.Даваажаргалд өөрийнх нь амжилтыг ахиулахыг захисан удаатай.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна