Опозит хамтлагийнхан ичиг ичиг


Анх "Шоо" нэртэйгээр дуучин Д.Болдын "B продакшн-аас уран бүтээлээ эхэлж байсан "Опозит" хамтлагийнхан Турк улсад тоглолт хийхээр очжээ. Турк дэхь оюутнуудад зориулсан тэдний тоглолт төдийлөн амжилттай болоогүй гэнэ. Харин энэхүү тоглолтыг зохион байгуулж, бүхий л ажлыг нь зохицуулж өгсөн охин 5000 мянган долларын өрөнд унажээ. Анх хэлэлцэж тохиосоноосоо ам зөрсөн, тус хамтлагийнхан “дотуур хувцасаа” хүртэл зөөлгөж тансагласан гэнэ шүү. Ийнхүү хүний нутагт буй Монгол бүсгүйг хохироосон “Опозит” хамтлагийнхан утсаа салгаж муухай зан гаргалгүй, хөөрхий бүсгүйг хохиролгүй болгохгүй бол хэцүү байдалд орж үлджээ.