Монголын анхны залуусын телевиз Royal HD-ээр “Хөтөч”олон ангит кино уран сайхны кино эхлэх мэдээлэл гарснаас хойш үзэгч залуусын хүлээлт нэлээд үүсчээ. Учир нь залуусын гэсэн тодотголтой телевизээр ямар утга санаа,агуулга бүхий уран бүтээл гарах бол гэж . Харин энэ сарын 19-өөс үзэгчдийн хүртээл болохоор зарлагдсан “Хөтөч” кинонд ямар уран бүтээлчид тоглосон нь дараагийн асуулт болоод байна. Тиймээс бид тус киноны гол дүр Сүүлэнхүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Т.Нямдоржтой ярилцсан юм.
Өөрийг чинь жүжигчин болох гэж жил гаран суралцсан сургуулиа хүртэл орхиж байсан удаатай гэж дуулсан. Багын мөрөөдөл тань байсан юм уу?
Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө залуу насныхаа хором бүрийг зориулна гэсэн бодолтой явдаг хүн. Анх нийслэл хотод 800 морин хуурчийн баярт оролцох гэж ирээд хот үнэхээр сайхан санагдаж эндээ үлдэх шийдвэр гаргаж байсан. Тэр үеийн худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд элсэн орсон ч хүсэж мөрөөдөж, зорисон чиглэлээрээ л цаашид суралцвал илүү амжилттай явна гэдгээ ухаарч эргэн Дорнод нутагтаа очин жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхээр элсэлтийн шалгалтанд бэлтгэж тэнцээд 2008 онд СУИС-д элсэж байсан юм. Энэ л миний амьдарлын хамгийн зөв шийдвэр. Тиймдээ ч мэргэжилдээ эзэн нь байх гэж чадахаараа л хичээдэг дээ. Учир нь СУИС төгссөн хүн бүр ажлын байртай байхгүй шүү дээ. Гол нь хичээх л хэрэгтэй гэсэн бодол толгойд минь байсаар ирсэн. Одоо ч ялгаагүй хичээсээр л байна. Би их азтай. МУСГЗ С.Сугар гэдэг агуу хүний шавь болсон. Багш маань бидэнд “хүн байгаарай” гэж их захиж хэлдэг байсан нь одоо ч санаанаас гардаггүй.
Зорилгын чинь нэг хэсэг өөрийн гэсэн продакшинтай болох байсан уу?
2-р дамжаанд байхдаа би тайзны ярианы шалгалтын тэмцээнд орж байлаа. Би дайны сэдэвтэй өгүүллэгээр оролцосон юм. Тэгсэн манай нөгөө ангийн Р.Эрхэмбүрэн чиний уншсан өгүүллэгийн санаа дажгүй юм байна. Хамтраад богино хэмжээний кино болгоё гэсэн санал тависан. Бидний хэсэг нөхдөд ахдсан зүйл байсан боловч оролдоод үзье гэж зориглосон. Тиймдээ ч зуны амралтынхаа турш хичээж байгаад санасандаа хүрсэн. Телевизээр цацаагүй ч гэсэн урам сэргэж үүнээс ч илүү зүйл хийх санаа төрсөн. Тэр үед Болорчулуун найз маань бидэнтэй санаа нэгдэж уран сайхны кино хамтдаа хийцгээе гэж зориглосноор GENERAL уран бүтээлийн нэгдэл маань анх байгуулагдсан.
Хөтөч олон ангит кино анхны бүтээл нь юм уу?
Анхны сериал кино л доо. Оюутан цагаасаа хүсэж зориж байсан болохоор бүтээх гэж их хичээсэн. Тиймдээ ч бид Royal HD телевизийн Л.Тулгабаатар захиралд санал тавиж сая мөрөөдөл маань бодит биелэлээ олж анхны сериал уран бүтээлээ нээж байна даа. Киноны маань анги болгон залуу насны алдаа оноо, сайн сайхан, баяр гунигтай бүхий л зүйлийг харуулна. Амьдралд тохиолдох элдвийн асуудалд алдаж эндэхвий гэсэн санааг агуулсан. Тиймдээ ч бид монголын анхны залуусын гэсэн тодотголтой ROYAL HD телевизтэй хамтран киногоо бүтээсэн. Киноны тухай яриж мөрөөдлийнхөө төлөө алхам хийж эхлэх үетэй зэрэгцэн ROYAL HD телевиз байгуулагдаж байсан. Их бэлэгшээлтэй зүйл. Тухайн үед саналаа тавьсан хэдий ч нэлээд удаан хугацаанд хариу өгөөгүй. Гэсэн ч бид тууштайгаар хүлээж, өөр телевизтэй хамтрах бодол ч төрөөгүй. Удаан хүлээсэн хариу маань өнгөрсөн хавар ирж уран бүтээлдээ ханцуй шамлан орсон юм.
Хөтөч кинонд олон чадварлаг уран бүтээчид оролцсон гэсэн байх аа?
Киноны маань ерөнхий найруулагчаар Д.Энхбаатар ах маань ажилласан. Үзэгчдийн сайн мэдэх “Удирдагч”, “Анирлагч”,”Чонын алтан шагай”, “Нар гарнаа аз жаргал минь” зэрэг киноны ерөнхий найруулагчаар ажилласан арвин туршлагатай чадвартай түүнтэй ажиллахад бидэнд хамгийн их түшигтэй байсан. Нэг талаараа азтай. Олон зүйлийг зааж сургасан даа. Бид киноны туршид түүнээс суралцсаар байсан юм. Тийм дээ ч олон ч залуусын хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн байдаг юм. Харин киноны 2-р найруулагчаар МУГЖ Д.Гүрсэд гуай ажилласан. Ахмад уран бүтээлчийн хувьд олон жилийн хур туршлагаасаа хуваалцаж байсан нь бидний хувьд мөн л азтай хэрэг байлаа. Мөн кинонд маань МУСТА С.Өлзийхүү эгч маань эсрэг талын томоохон дүрийг бүтээсэн. Дурдвал маш олон гайхамшигтай чадварлаг уран бүтээлчид бидэнтэй хамтран ажилласан. Киноныхоо анги бүрээс үзэгчид маань харах биз ээ.
Чиний бүтээсэн дүрийн тухайд?
Хөтөч кинон дээр би Сүүлэнхүү гэдэг залуугийн дүрийг бүтээсэн. Дүрээ би их хайрлаж бүтээсэн. Ер нь би боддог юм. Үзэгчид хэзээ ч мартахгүй тийм л дүр бүтээхийг хүсдэг. Гол туслах дүрдээ ч гол нь биш ,хэлсэн үгийг нь хүртэл хүмүүс цээжилчихсэн байдаг тийм л дүр. Энэ киноны хамаг л хэцүү хүнд зураг авалттай хэсэг бүрт Сүүлэнхүү байдаг. Машинд дайруулах, хоёр давхраас үсрэх, зодуулах гээд. Өнгөрсөн зунжин л хөх няц болсон гар хөлтэй явдаг байлаа ш дээ/инээв/
Миний бие дээр гитар цохиж хугалдаг хэсэг байдаг юм. Гитараа олон дахин хугалаж болохгүй учир нэг л цохилтоор хугалуулая гэж гүрийж байгаад л нурууруугаа авахуулсан даа. Дараа нь нуруу хөх няц болсон байсан. Үнэмшилтэй л харагдаж байвал бусад нь ч дүүрч л гэж бодогдсон. Цонхноос үсрээд доголож гүйхээр зохиол дээр тусгагдсан байсан л даа. Тэгсэн яг цонхоор үсрээд л жинхнээсээ хөл бэртэж доголсон шүү. Энэ хэсгийн зураг авалт ч нэлээд олон удаа хийгдсэн. Залуу хүний халуун сэтгэлээр гэдэг шиг л өвчнөө мартаад л дараагийн зураг авалтаа орж байсан.
Чиний амьдарлын хөтөч юу вэ?
Миний амьдарлын хөтөч бол мэргэжил минь. Дунд сургууль төгсөхдөө ямар мэргэжил эзэмших вэ гэдгээ тодорхойлсон, өмнөө зорилго тависан байх хэрэгтэй гэж би боддог. Тохиолдлоор хүсээгүй сургуульдаа үлгэн салган битгий суралцаасай. Амьдрал дээр ч гэсэн салбараасаа арчигдах нэг шалтгаан нь энэ болно. Зорилго л амьдарлыг амттай болгодог гэж боддог. Нэг уран бүтээлээс нөгөө уран бүтээлийн санал гарч ирдэг. Тиймдээ ч манай уран бүтээлийн нэгдэлд дахин төслийн 25 ангит киноны санал ирээд байгаад их баяртай байна.
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно