“Making the Band” шоунаас төрсөн “Mixx” хамтлагийн нүүр царай гэгдээд байгаа дуучин О.Гүнчин-Иш, Б.Болдбаатар буюу Тэмпо нар хээнцэр чамин хувцас гоёлоороо хэн хүнд гайхуулан, бардамнаж явах “нүүргүй” болжээ.
Учир нь, бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг нэгэн эмэгтэй цахим ертөнцөд тэдний булайг дэлгэн “Mixx” хамтлагийн Гүнчин-Иш, Тэмпо нар нэг жил, гурван сар гаруйн өмнө 700-гаад мянган төгрөгийн үнэтэй хувцас зээлээр авсан ч өдийг хүртэл мөнгөө төлөхгүй зугтлаа. Сүүлдээ бүр найз хүүхнүүд нь намайг элдвээр хэлж, доромжилж эхэлсэнд гомдолтой байна” гэсэн утга бүхий мэдээллийг тавьжээ. Үүнийг олж харсан Темпо “Та тэр мөнгөгүй бол үхэх гээгүй биздээ. Тэр бичсэн постоо устгаад залруулга хий. Тэгээд өгье” хэмээн хариу бичжээ.
Харин түүний найз охин болох жүжигчин Шүүдэрцэцэг мөнгөө нэхсэн эмэгтэйг мессежээр дарамталж жинхэнэ төрхөө харуулаад авлаа. Сайхан царайны цаана ийм аймшигтай гутмаар дүр төрх нуугдаж байжээ. Олны танил хүмүүс үйл хөдлөл, хэл яриандаа хамгийн ихээр анхаарах хэрэгтэй байдаг. Гэвч өнөөгийн урлагийн залуу үеийхэн “оддын өвчинөөр өвчилж” бусдыг дорд үзэж байгаа нь эмгэнэлтэй. Хүнээс зээлсэн бол гуйсан шигээ өгөх хэрэгтэй баймаар.
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно