Гоо сайхны мэс засал хийлгээд үхэх шахжээ

Admin
Өчигдөр 14 цаг 29 минут

Гадаад төрхөндөө сэтгэл дундуур явдаг эмэгтэйчүүдийн цөөнгүй хэсэг нь гоо сайхны мэс засалд орчих юм сан гэж хүсдэг нь нууц биш. Тэгээд нэг орохоороо дахиад ормоор болдог гэдэг нь ч үнэн. Тэгвэл доорх жишээ бодлыг нь жаахан ч гэсэн өөрчлөх болов уу. Гоо сайхны мэс засал болгон амжилттай болдоггүй.

Бразилийн загвар өмсөгч Андрес Урач хөхний мэс засалд орж хөхөө томруулжээ. Хиймэл ч гэсэн сайхан харагдах том хөхтэй болсон түүнд хөл нь гологдох болсон байна. Тиймээс хөл, өгзөг хэсэгтээ “жаахан” юм шахуулсан чинь үхэх шахжээ. Эмч нар хөлийг нь тайрах шийдвэр гаргачихаад байтал бие нь арай дээрдсэн учраас харахаар болсон байна.


Өгзөг ташаандаа шахуулсан 400 мл ботоксын хүчээр том хөх, бөгстэй хүүхнүүдийн тэмцээнд орж хоёрдугаар байр эзлэн мандаж явсан ч сүүлдээ амиа алдахаа шахсан нь энэ аж.