Монголын цирк, кино урлагийн нэрт төлөөлөгч Латиф агсны хүү Нурбулан аавынхаа залгамж болон урлагт зүтгэж яваа. Тэрээр сүүлийн үед өөрийнх нь талаар гараад байгаа таагүй мэдээлэлд залруулга хийхээр хэвлэлийнхэнд хандлаа.
Нурбулан оны өмнөхөн төрөлх нутаг Баян-Өлгий аймагтаа очиж тоглолтоо хийгээд иржээ. Тоглолтын дараахнаас эхлээд Баян-Өлгий, Ховд аймгийн сайтууд болон олон нийтийн сүлжээгээр түүн рүү дайрч давшлаад эхэлсэн байна. Түүнийг өнгөрсөн хавар, тоглолтынхоо өмнө MNB.MN сайтад ярилцлага өгөхдөө Баян-Өлгий аймаг , Ховд аймгийн хүүхэд залуучуудыг муулсан зүйл ярьсан хэмээн хүмүүс бичиж эхэлсэн байна. Тодруулбал, Л.Нурбулан “Баян-Өлгий аймгийн хүүхэд багачууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг мэдэхгүй байна. Тэднээс Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ? гэж асуухад Н.Назарбаев гэж хариулж байна. Монгол улсын нийслэлийг юу гэдэг вэ? Гэхэд Астана хэмээн хариулж байна” хэмээн ярилцлага өгч Баян-Өлгийн хүүхэд залууг үеийг үл тоож, доош хийлээ хэмээн дайрч давшилсаар байгаа аж.
Тэрээр “ийм худал мэдээлэл гарч л байдаг ингэс хийгээд намжих байх гэж хүлээсэн боловч бүр хүчээ авч найз нөхөд, төрөлх нутгийн иргэдийн сонорт хүрч дургүйцлийг нь хүргээд байна” гэв. Баян-Өлгийн зарим иргэд түүний фэйсбүүк хаяг руу нь “Баян-Өлгий аймагт дахиж битгий ирээрэй” хэмээн бухимдлаа илэрхийлэх болжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна