Universe best songs нэвтрүүлгээс төрөн гарсан амжилттай яваа дуучны нэг бол Ч.Цэлмүүн юм. Тэрээр уг тэмцээнд орсоноос хойш чамгүй олон уран бүтээл туурвихаас гадна хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ч дүрээ мөнхлөөд авсан. Саяхан тэрээр хуримаа хийсэн бөгөөд үрийн зулаа үнэрлээд удаагүй байгаа билээ. Тэгвэл дуучин маань дараагийн хийх ажлынхаа төлөвлөгөөг аль хэдийнээ гаргасан бөгөөд “Агаре” хэмээх шүдний эмнэлгээ байгуулаад нилээдгүй хугацааг өнгөрөөжээ. Ч.Цэлмүүн “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн юм. Мөн ЭМШУИС-д орчны эрүүл мэнд сэдвээр магитраа хамгаалж байжээ. Тэр дундаа агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг гээд гүнзгийрүүлсэн судалгаа хийж байгаа гэнэ. Энэ нь түүний эрүүл мэндийн чиглэлээр бизнесээ өргөжүүлэхэд дөхөмтэй гэж үзсэн биз ээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна