Нийгмийг тэр чигээр нь цочиролд оруулж байсан Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал сая дуусч түүнд 3 жилийн ял оноожээ. 21-хэн настай Цэдэн-Иш хэмээх бүсгүй найз залуугийнхаа гарт удаа дараа зодуулж байсан талаар мэдээлэлүүд гарч байсан. Гэвч шүүх энэ удаа ийм шийдвэр гаргажээ. Шүүх Г.Алтанхүүд үүсгээд байсан 91.1 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган 3 жилийн хорих ял оноолоо. Ингэснээр шүүх Г.Алтанхүүг эхнэрийнхээ амь насанд хүрээгүй. Харин биед нь хүнд гэмтэл учруулж байсан гэж үзсэн байна.Өөрөөр хэлбэл, шүүх талийгаач Н.Цэдэн-Ишийг архины хордлогод орж нас барсан гэж үзлээ. Учир нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач Н.Цэдэн-Иш нь олон хоног дарааллан архи уусны улмаас амиа алдсан гэж гарч байсан юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна