БНХАУ-ын Шензень хотод зохион байгуулагдсан “Miss Model of the World-2014” тэмцээн амжилттай зохиогдож дууссан билээ. Манай орноос “Мисс Монгол аялал жуучлалын холбоо”-ны тэргүүн мисс Гантогоогийн хамтаар мисс Ариунзул тус тэмцээнийг зорьсон юм. Энэхүү тэмцээний хүндтэй шүүгчээр мисс Гантогоо ажилласан таатай мэдээлэлийг уншигчиддаа хүргэж байна. “Miss Model of the World-2014” тэмцээний шүүгчээр БНХАУ-ын урлагын нэрт зүтгэлтэнүүд болон, “CCTV” телевизийн ерөнхий захирал, засгийн газрын гишүүн нь шүүгчээр мөн ажиллажээ. Ийнхүү дэлхийн нэр хүндтэй тэмцээнийг Монгол бүсгүй шүүж, манай мисс Ариунзул шилдэг 10-т багтсан бахдам амжилтаар тус тэмцээн өндөрлөлөө. Энэхүү тэмцээний ялагчаар энэ жил Америкийн нэгдсэн улсын гоо бүсгүй шалгарсан байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна