Будрах цастай шинэ жил ирлээ. Ирэх онд хүссэн бүхнээ биелүүлэх, амьдралаас гайхалтай бүхнийг хүртэх гэнэтийн бэлэг хүн бүхнийг хүлээж буй. Та шинэ жилээр өвлийн өвгөн ааваас ямар авахыг бэлэг хүсч байна вэ?
Мисс Г.Бадамцэцэг: ЭНЭ A3 ЖАРГАЛ ҮҮРД ҮРГЭЛЖИЛНЭ

-Энэ жил миний хувьд гайхалтай байлаа. Гал голомтоо бадрааж, айлын гэргий болсон.
Амьдралын минь хамгийн сайхан, жаргалтай мөч тэр байлаа.
Энэ аз жаргал минь үүрд үргэлжилнэ.
Ирэх онд ч, цаашлаад насан туршдаа энэ мэдрэмж, хайраа үргэлжлүүлэхийг л өвлийн өвгөн ааваас хүсье.
Жүжигчин С.Тэмүүжин: ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙНА

-Энэ жил уран бүтээлийн хувьд амжилттай жил байлаа. “Хайр бүхнээс хүчтэй”, “Амьдралд стресс хэрэггүй” тоглолт хийсэн.
Мөн “Гурван найз” киноны зураг авалт хийж дууслаа.
Энэ шинэ жилээр өвлийн өвгөнөөс хүүхдүүдийн маань хүслийг биелүүлж өгөхийг хүсмээр байна.
Дуучин Л.Насанбуян: ИЛҮҮ ЭРЧ ХҮЧ ХҮСЬЕ

-"Би” нэртэй бие даасан тоглолтоо хийсэн. Энэ оны хамгийн том ажил минь энэ байлаа.
Тоглолтоосоо эрч хүчийг мэдэрсэн. Ирэх онд үүнээс илүү эрч хүч, урам бүтээл хийх урам зоригийг авмаар байна.
2015 он Дуучин Л.Насанбуянгийн хувьд ололт амжилтаар дүүрэн байгаасай.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна