Амархүү онигоо онигоо


Найз нөхөд, хамт олны шинэ жилийн баярын үдшийг дуу хөөр, бүжиг наадамгүйгээр төсөөлөхөд тун бэрх. Яг энэ үеүдэд л дуучдын “халтуур” эхэлдэг. Баяр ёслол, наадмаар дуулж овоо хэдэн төгрөгтэй болдог манай Монголын рок поп дуучид ам барих нь сүүлийн үед багассан.

Гэтэл саяхан дуучин Б.Амархүү “3 Охин хамтлаг″-тай хамтран дуулсан дуугаа нэгэн байгууллагын шинэ жилд дуулж байгаад “Онигоо”-нд орсон сурагтай. Тэднийг дуулж байх үед нь “хором.ком” хэмээн дуугарч ам барьж буй нь барьж өгчээ. Энэ тухай уг үдэшлэгт оролцож байсан нэгэн жиргээч дээрх мэдээллийг олон нийтэд цацжээ.