Дөрвөн нам хамтран Шийдлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулж, сайд нараа томилж, ханцуй шамлан ажилдаа ороод байна. Гэвч намуудын хувьд чухал орон тоо болох дэд сайдын суудалд томилогдох хүмүүсээ өчигдрөөс эхлэн тодруулав. Энэ удаад дэд сайдын суудал гэдэг амаргүй “боорцог” гэдгийг бататган ажлын туршлага бас намд эзлэх нөлөө зэрэг олон зүйлийн шаардлага нэр дэвшигчдэд тулгарч байгаа бололтой. МАН-аас долоон дэд сайдад 28 хүн өрсөлдсөн бол АН-ын хувьд аль болох хуучин дэд сайд нараа эргүүлэн томилуулах талаар тохиролцсон ч 30 гаруй хүний анкет намын удирдах зөвлөл хавиар эргэлдсэн сурагтай. Тэгвэл 3 дэд сайдын квоттой МАХН өчигдөр Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж хүмүүсийнхээ нэрийг тодруулжээ. Хуульзүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээхээр тохиролцсон гэнэ. Харин Н.Энхбаярын туслах байсан Б.Тулга суудал сэлгэж, Боловсрол , соёл шинжлэх ухааны яамны дэдээр томилогдох бол Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг тодруулжээ. Тэрээр өмнө нь Усны газрын даргаар ажиллаж байсан, төрийн албаны туршлагатай нэгэн гэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна