Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас дэлхийн аваргын алт, мөнгөн медальтнууд төрлөө. Аваргын алтан медалийг +80 кг жингийн ангилалд оролцсон Монголын дөрвөн удаагийн аварга, Ази тивийн хошой хүрэл медальт Ж.Нурлан хүртэж анхны алтан медальтан боллоо.
Фитнесс ангилалд Азийн аваргын мөнгөн медальт Б.Хүсэлтүвшин мөнгөн медаль хүртэж мөн дэлхийн аваргын анхны мөнгөн медальтан болжээ. Өнгөрсөн наймдугаар сард Ази тивийн аваргад манай бодибилдингийн баг тамирчид оролцож медалийн хурыг буулгаад ирсэн. Дэлхийн аваргын тэмцээн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм.
Цаашид манай олон шилдэг тамирчид өөрсдийн жингийн ангиллаа хүлээж буй. Манай тамирчид дэлхийд хүчтэй Монголын бодибилдингийн баг байна гэдгийг дахин нотлох нь дамжиггүй юм. Тамирчдадаа амжилт хүсье.
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна
Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Авто зам шинээр барина
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ