МАН-ын намыг Ардчилсан намтай хамтран засаг байгуулахыг багагүй эсэргүүцэж, хэрэв ийм явдал гарвал намаасаа гарахаа хүртэл ширүүхэн мэдэгдээд авсан гишүүн бол Ц.Нямдорж. Тэрбээр “Би засагт хамтарч оболохгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа.. Хуйвалдааны шинжтэй, төрт ёсны зарчимд байж болмооргүй зүйлүүд их яригдаад байгаа учраас эсэргүүцэж байгаа.. Шинэчлэл нэрийн дор хэдэн хүн туйлдуулж байгаа учраас дөрвөн жилийн циклээрээ ард түмнийхээ өмнө улаан нүүрээрээ хариуцлагаа өөрсдөө хүлээг гэж бодож байна... Засагт оруулж 73-ын бүдүүн бүлэг байгуулах далд ажиллагаа хийж ам хаах гэж байгаа бол би лав тэр 73-ын бүдүүн бүлэгт нь орохгүй” хэмээн хэвлэлээр намынхандаа хандаж хатуухан шүүмжлэл дайж байсан.
Ц.Нямдорж “хатуу байр суурьтай байгаа” гэж тодотгон зарласан тул засаг хамтрах шийд гаргасны дараагаар түүнийг намаасаа гарах уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Яагаад гэвэл тэр засагт хамтарвал намаасаа гарна гэдгээ хэвлэлээр илэрхийлсэн. Тиймээс түүнийг хэлсэн үгэндээ хүрэх эсэхийг улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийт сонирхож байна.
Гэвч тэрээр зөөлөрсөн бололтой. Бага хурлын үеэр Ц.Нямдорж “АН ядраад ирэхээрээ МАН-ыг түшдэг. Задраад ирэхээрээ манайхныг шоронд хийдэг л нам даа” гэх зэргээр шүүмж хэлсэн ч намаас гарна хэмээн айлгаагүй гэх. Гэхдээ эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг үгийг түүнд сануулах хүн ч байна.
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна
Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Авто зам шинээр барина
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ