Супер модель гэхэд дэндүү балчир Орос охин Кристина Пименова дэлхий дахинд олон сая шүтэн бишрэгчтэй. Дөнгөж есөн настай боловч тэрээр “Инстаграм”-д хоёр сая дагагчтай, Фейсбүүкт олон сая лайктай нэгэн юм. Аюулгүй байдлын үүднээс түүний цахим хуудсуудыг ээж Гликерия Пименова хөтөлдөг бөгөөд охиноо өөрөө ашиглахыг нь хориглодог аж. Учир нь бяцхан охиныг нь элдэвлэх гаж донтнууд цахим ертөнцөд бишгүй. Зарим эрээ цээргүй залуучууд бяцхан охинд гэрлэх санал хүртэл илгээдэг тухай ээж нь ярьжээ.
Гурван наснаасаа модель хийж эхэлсэн Кристина дэлхийн хамгийн хөөрхөн охин гэгдэж байна. Түүнчлэн охиныг ирээдүйд “Викториас секрет”-ийн загвар өмсөгч болно гэдэгт олон хүн эргэлзэхгүй байгаа аж. Тэрээр модель хийхийн хажуугаар гимнастикаар хичээллэдэг байна. Кристина “Roberto Cavalli”, “Armani” зэрэг алдартай брэндүүдийг сурталчилж байжээ.




Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна