“Найз минь би чамтай анх 11-хэн настай байх даа танилцаж байжээ. 10 жилээ төгссөнөөс хойш ерөөсөө ч хагацаж байгаагүй юм байна. Чи уул нь ядарсан үед сэргээгээд уурласан үед тайвшруулаад байгаа юм шиг санагддаг байж.
Би чамаас хагацна гэж бодож ч зүрхэлдэггүй байж. Хэд хэд оролдсон юмаа тэгэхдээ л чадаагүй. Чи миний амьдралд хэтэрхий гүн орчихсон байж дээ. Чамаас болж хайртай гэргийтэйгээ хүртэл ам мурийж байжээ.Нэг л мэдсэн би чиний боол мэт болсон байж.
Чамд өгсөн мөнгөө бодохоор байрны мөнгө хүрэх байх шүү. Тэгэхэд чи намайг бага багаар чимх чимхээр хорлоод л байж дээ. Одоо болъё найз минь. Найз ч гэж дээ найзын дүр эсгэсэн дайсан минь байсныг хожуу ч гэсэн ойлгосондоо баяртай байна.
Хоёр хөөрхөн хүүгээ чам шиг дайсантай битгий найзалчихаасай гэсэн хүсэл минь чамаас холдох явцыг илүү амархан болгож байна. Баяртай чамтай дахиж уулзахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Үүрд хагацъя. Би гинжээ тайлаад шидлээ.
Тамхинаас гарцгаая...
“Дэлгүүрт бусдыг зодсон иргэний сэтгэцийг ШШЕГ үзэж, тогтооно“
Соёлын яамнаас Ш.Гүрбазар агсанд эмгэнэл илэрхийлэхдээ овгийг нь буруу бичиж, бусдын уран бүтээлийг хольж бичсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна
Х.Нямбаатарыг буландсан Н.Учралын 3 шалаа
Баянзүрх хайрханы хишиг барилдаанд А.А Ц.Төмөрцоож түрүүлэв
Улсын хэмжээнд 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэж байна
16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ХААЛТТАЙ үргэлжилж байна