Шинэ Pirelli хуанли юугаар сонирхолтой вэ?-
Өнгөрсөн мягмар гаригт Милан хотноо 2015 оны Pirelli хуанлийг танилцуулах шоу болж өнгөрлөө. Резинэн дугуйн компани тавь гаруй жил гялбаа ба гялбааны бус бизнесээ хамтруулсаар иржээ. Шоугийн арга хэмжээгээ ямар нэгэн оронд өөрийн үйлдвэрлэлийг эхлүүлэхэд компани чадварлагаар ашиглаж ирсэн юм. Тухайлбал, Pirelli Оросын «Ростехтай» хамтран ажиллах бизнесийг эхлүүлж байхдаа, 2010 онд хуанлийнхаа нээлтийн арга хэмжээг Москвад зохион байгуулсан байлаа. Тэр цагаас хойш Оросын төрийн компанийг өөрийн шоунд урьж иржээ. Жилийн өмнө «Ростех» компанийн ерөнхий захирал эхнэрийн хамт Милан хотод хуанлийн ойн баярт уригдсан байв.
Энэ жилийн хувьд арга хэмжээний орос VIP-зочдын жагсаалт өргөжсөн байв. Энэ зун Pirelli компанийн хувьцааны 13 хувийг «Роснефть» худалдан авсан юм. Оросын нефтийн компанийн ерөнхийлөгч Игорь Сечин ба өөр хоёр топ-менеджер нь Pirelli-ийн захиралуудын зөвлөлд орсон байлаа. Гадаад худалдааны банкны ерөнхийлөгч Андрей Костин ч уг зөвлөлд багтсан байна. ЕХ, АНУ хоёр Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ зарлаад байгаа ч Pirelli-ийн гол эзний нэг Марко Тронкетти өнгөрсөн сард Москвад ирэхдээ Орост оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэсэн байлаа.
Pirelli шинэ хуанлийн арга хэмжээндээ бүх түншүүдээ урьсан гэнэ. Харин Оросын талын түншүүдийн удирдлага очоогүй байлаа. Арга хэмжээг жүжигчин Эдриан Броуди хөтөлж, лазерийн шоу, амьд сонгодог хөгжим тоглогдлоо. Pirelli календарийг бүтээж байгаа хөөрхөн роликийг үзүүллээ.
2015 оны хуанли задгай дэгжин, өдөөсөн шинжийг агуулсан байв. Хуанли дээр fashion-гэрэл зурагчин Стивен Мейзел ажилласан бөгөөд тэрээр хуанлид “эмэгтэй дүрийн төвийн байдлыг” эргүүлэн авчирч чадав хэмээн хэвлэлийн мэдээнд нь дурьдсан байлаа. Амарчилан хэлбэл, Мейзел моделиудыг нүцгэлэн секси дүрийг бүтээжээ. Гэхдээ эдгээр зургууд бүдүүлэг биш, уг хуанлийн урлагийн бүтээл гаргадаг уламжлалыг яс барьж чаджээ.
2015 оны хуанлийн зураг авалтад Наталья Водянова (түүний дөрөв дэх Pirelli), Саша Лусс (анхны оролцоо) гэсэн хоёр орос бүсгүйгээс гадна plus-size модель гэж хэлэгдээд байгаа Кэндис Хаффин нарын шилдэг моделиуд оролцжээ. Pirelli хуанли нь орчин үеийн нийгмийн хандлагыг ямаргт барьж чаддаг бөгөөд түүний баатрууд нь гол төлөв хэлбэр, хэмжээгээр “стандартын бус” гэхдээ сонирхолтой, амжилттай эмэгтэйчүүд болдог.

Жижи Хадид, АНУ, фото Steven Meisel / Pirelli & C. S.p.A

Анна Эверс, Герман
Анна Эверс, Герман

Саша Лусс, Орос

Адриана Лима, Бразили

Изабели Фонтана, Бразили

Кэндис Хаффин, США
Жоан Смоллс, Пуэрто-Рико

Наталья Водянова, Орос
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд нарыг дуудаж уулзаж байна
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ