Босго нь өндөр гэгддэг Х Түц Продакшныг Монголын урлагт чансаатай чадвартай уран бүтээлчдийг олноор төрүүлдэгийг үзэгчид та бүхэн сайн мэдэх билээ. Онон, Одноо, Аглуу, найруулагч Найдандорж нараар ахлуулсан энэхүү продакшнаас Дооёо, Ааяа, Баатархүү гээд ард түмний хайртай олон жүжигчид төрөн гарсан. Мөн тэдний дараа үе гэвэл Банш Батаа, Төтө, Нарансолонго, Тэмүүжин гээд чадвартай залуучуудыг олноор нь төрөн гаргасан байдаг. Тэгвэл тэдний араас шил даран хөөж яваа авьяаслаг залуусыг танилцуулахад таатай байна. Тэднийг Баясаа, Зоригоо, Ивээл гэдэг бөгөөд тэднийг Х Түц-ийн “Ийм нэгэн явдал” тоглолтоос харж болно.
Баясаагийн хувьд Х Түц-н залуу уран бүтээлчдийн тэргүүн эгнээнд багтдаг төдийгүй, сүүлийн үеийн Х ТҮЦ-ийн уран бүтээлүүдэд бас зарим нэгэн УСК-нд тоглож нэлээд чадварлаг гэдгээ батлаад буй. Мөн тв8 телевизийн дуудлага худалдаанаас үзэгч та багагүй харж байсан биз ээ.
Харин Зоригоогийн хувьд хуучин с1 телевизийн “Боролдой Долдой хоёр” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан бөгөөд одоо Х Түц продакшд харялагдаж Х Коммент хэмээх цуврал номероор нь үзэгчдийн эчнээ танил болжээ. Мөн тэрээр жүжигчний хажуугаар Х ТҮЦ Продакшны менежерийн албийг давхар хашдаг юм билээ.
Харин жүжигчин Ивээлийн хувьд өнгөрөгч зун залуусыг байлдан дагуулсан Миний хайр УСК, Мөн 60секонд нэвтрүүлгээр нь үзэгчид мэдэх билээ. Тэгвэл сүүлийн үед Х ТҮЦ продакшны тоглолтуудад ирээдүйтэй жүжигчин гэдгээ батлаад байна.
Мөн тэд энэ шинэ жилийн нилээд эрэлттэй хөтлөгчдийн тоонд ороод байгаа гэнэ шүү. Ингээд ирээдүйтээ залуу жүжигчиддээ урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээж явахыг хүсэн ерөөе...
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна