Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдгийн бодит жишээг АН харууллаа. Тэр тусмаа Монгол Улсыг жолоодож буй энэ өдрүүдэд тус намын дотоод зөрчил илэрхий болж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.
Намын дарга Н.Алтанхуяг үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн улс төрийн бүлэглэлийн удирдагч гэдгээ үл ухамсарлан, АН гэдэг вант улсын хязгааргүй эрхт хаан шиг загнах болсноос олон асуудал үүдэлтэй. Намын дарга нь бусад улс төрийн хүчинтэй хамтран ажиллах гэрээ байгуулсныг дунд болон доод шатны байгууллагууд нь эсэргүүцэн, Ерөнхий сайдаас огцруулах санал хураалтад намынх нь найман гишүүн эсрэг кноп дарж, Хяналтын хорооны удаа дараагийн шийдвэр хүчингүйд тооцогдсон зэрэг үйл явдал нь Н.Алтанхуягийг журмын нөхөд нь дэмжихгүй, тэвчихгүй болсныг илэрхийлж байна.
Харин АН-ын нийт гишүүдийн хүсэл, намынхаа нэр хүндийг унагаж буй үйлдлээ намын дарга нь үл тоомсорлож, зөвхөн өөрийн хүсэл сонирхлоор үйл ажиллагааг нь явуулж, Хяналтын хороонд шахалт үзүүлж, улс орны амьдралд чухал асуудалд хувийн байр сууриас хандсан зэрэг хариуцлагагүй үйлдэл олонтаа гаргасан. Энэ бол ердөө сүүлийн хагас сарын хугацаанд өрнөсөн үйл явц.
Харин хэнд ч дийлддэггүй энэ эрхмийг солих сонгууль товлогдоод буй. Ардчилагчид хүнд цагт Монгол Улсын жолоог залж буй энэ хугацаанд АН-ынхаа нэр хүндийг өргөж, цаашид эрх барих түвшинд хувийн болон намынхаа эрх ашгаас илүү улс орны эрх ашгийг дээдлэн ажиллах чадамжтай улс төрийн хүчин хэвээр байгааг батлан ажиллаж чадах намын даргыг хүлээж байна. Харин энэ хүлээлттэй зэрэгцэн УИХ-ын дарга З.Энхболд нэгэн мэдэгдэл хийсэн.

Тодруулбал, хүнд цаг үед намын ажлыг удирдаж, хэцүү цаг үеийг даван туулахад нь зөв гарц, шийдлээр ажиллахаар намын даргад нэрээ дэвшүүлэх болсоноо албан ёсоор зарласан. Инженер, эрхзүйч мэргэжилтэй, сүүлийн 20 жилд Монгол төрийг түшиж байгаа туршлагатай улстөрчийн энэ мэдэгдлийг АН-ын гишүүд, журмын нөхөд нь талархан дэмжиж "Ашгүй нэг Н.Алтанхуягаас салж, зарчимч, ёс суртахуунтай, холын хараатай намын даргатай болох нь" хэмээн хүлээж авч байгаагаа нуугаагүй юм.
Намын шинэ удирдлагыг томилох сонгууль болох АН-ын Их хурал ирэх сарын 8-нд болно.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна