Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг бол Аси буюу Р.Алтансүх. Тэрбээр жүжиглэхээс гадна сайн найруулагч гэдгээ "Хунгийн сүүлчийн дуу", “Үхлийн симфони” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ харуулан үзэгчдээс өндөр үнэлгээг хүртсэн. Ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүхийн бие сүүлийн үед чилээрхэх болсон билээ.
Цус харваж эмчилгээ хийлгэж байсан тэрбээр өдгөө гэрээрээ эмчлгээ хийлгэж байгаа гэнэ. Тэрбээр удахгүй Солонгос улсад шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх гэж байгаа бөгөөд түүнд зориулан Монголын хошин урлагийнхан болон дуучин МУГЖ С.Жавхлан, Т.Ариунаа нар хандивын тоглолт зохион байгуулах санааг гаргаж ажил хэрэг болгож байгаа ажээ.
Хандивын тоглолт 2014 оны 11-р сарын 18-ны өдөр 19 цагт UB palace-ийн концертын их танхимд болох юм байна. Тоглолтод Монголын хошин урлагийн бүх хамтлаг, МУГЖ С.Жавхлан, Т.Ариунаа нар оролцох юм байна.
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэж байна
16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ХААЛТТАЙ үргэлжилж байна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна