АН-ын бүлэг өчигдөр Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх асуудлаар хуралдаж Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг нэр дэвшүүлэхээр ярьсан ч Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө хэмээн завсарласан юм. Тэгвэл бүлгийн хуралдаан дөнгөж сая Төрийн ордны А танхимд эхэллээ. Хэдийгээр нэр дэвшиж буй хүмүүсээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж завсарласан ч өчигдөр эх орондоо ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ынхныг хүлээн авч уулзаагүй байна. Харин АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг огцруулах санал өгсөн хэнийг ч сайдад нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, өчигдөр бүлгийн хуралдаанаа орхин гарсан. АН-ын бүлэг Ерөнхий сайдад хэнийг сонгохоо нууц санал хураалтаар шийдэх бололтой.
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэж байна
16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ХААЛТТАЙ үргэлжилж байна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна