“Miss World” тэмцээний үндэсний ялагч болж байсан Э.Сэлэнгийг танихгүй хүн гэж ховор. Тэрбээр “Гранд ньюс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Гоёл наадмын тухай дурьджээ.

Э.Сэлэнгээ “Гоёл наадамд би дахиж орохгүй. Орох юм бол нөгөө Мянганбаяртай үерхэх хэрэг гарна шүү дээ. “Гоёл” наадамд орлоо гэхэд шууд болон шууд бус утгаар тэр хүнтэй заавал холбогдоно. Ард түмэн намайг холбох ч юмуу, Мянганбаяр өөрөө ч надтай холбогдох юм уу хэн мэдэх юм. Тийм болохоор ер нь орох хэрэггүй байх.

Тэгээд ч тэмцээн шударга болж, хүмүүс нь эрүүл саруул ухаанаар шүүдэггүйг би харсан, эвлэрсэн. “Гоёл” наадамд хоёр удаа оролцсон. Надад гурван хувцас өмсөх боломж л өгч байгаа юм л даа. Тэр нь наддаа тэнгэрийн умдаг атгасантай адил. Агентлаг хоорондын өрсөлдөөнөөс болоод “Монгол модель” агентлагийн охидуудыг шахах, хавчих бичигдээгүй хууль байдаг юм билээ. Зарим охидууд пижигнэтэл 20-30 удаа тайзнаа гарч байхад би яав? Ердөө гурван гараа.

Би шударга өрсөлдөөнд дуртай. Гэтэл тийм тэгш бус гараатай, нөхцөл нь ялгаатай байхаар миний өөрийн амбиц унтарчихаж байгаа юм. Бурмаа тайзан дээр 20 гарч байхад Дулмаа 2 гараад яаж өрсөлдөх юм?” хэмээн ярьжээ.
Т.АНУ
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна
Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Авто зам шинээр барина
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа