Нийслэлийн 375 жилийн ойн өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 29-нд Их эзэн Чингис хааны талбайд анх удаагаа “Хотын даргын нэрэмжит парад шоу” зохион байгуулагдлаа.
Парад шоунд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд зэрэг 30 гаруй байгууллагын 8000 орчим ажилтан албан хаагчид, оюутан залуус оролцсон. Энэхүү парадад Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан “Алтан Жолоо” Группийн 250 гаруй ажилчдын төлөөлөл амжилттай оролцлоо.
Мөн парад шоуны үеэр нийслэлийн иргэдэд зориулсан хоолны амталгаат худалдаа, их хотын хямдрал, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдсан юм.Их хотын хямдралтай худалдаанд Алтан Жолоо Импекс компани нь 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож Haribo, Farmer’s Snack брэнд, Kitner брэнд, Julie’s брэнд зэрэг дэлхийн томоохон брэндийн амталгаат хямдралтай худалдааг зохион байгуулсан юм.
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэж байна
16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ХААЛТТАЙ үргэлжилж байна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна