“ТВ5” телевизээр овоглогдон олны танил болж байсан хөтлөгч Л.Дөлгөөн саяхнаас “Монгол” телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрийг хөтлөдөг болсон билээ.

Н.Ариунтунгалаг, Н.Чимгээ, Л.Дөлгөөн гэсэн гурван сайхан бүсгүйгээр мэдээллийн хөтөлбөрийнхөө нүүр царайг болгоод буй тус телевизийн цахим хуудсанд магтаал, шүүмжлэл зэрэгцэн бичигдэж байна.
Л.Дөлгөөнийг “Мэдээ уншиж байхдаа гараа хэтэрхий их хөдөлгөж, үзэгчдийн анхаарлыг мэдээндээ биш өөртөө татаад байна” гэх шүүмжлэлийг олон үзэгчид бичжээ.

Харин эдгээр шүүмжлэлийн хариуд Л.Дөлгөөн “Блүүмбергт чөлөөтэй ярьдаг байсан. Тэрэндээ бүр рефлекс болчихжээ. Дараагийн удаа хичээнэ. Гэхдээ нөгөө талаар мод шиг сууж хөтлөх онцгүй бас хэтэрхий баригдмал санагддаг юм. Би яг өөрийнхөөрөө л байвал зүгээр гэж боддог” хэмээн учирлажээ.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ