Инчёнд болсон Азийн наадамд манай сагсны шигшээ багийнхан гялалзсан амжилт үзүүлж, довтлогч Т.Санчир шилдэг тоглогчоор шалгарсан билээ.
Түүнд Япончууд лигтээ тоглох санал тавиж, хэзээ мөдгүй Японыг зорих гэж байгаа тухай мэдээлэл гараад байгаа билээ.
Харин энэ талаар Т.Санчир “Японд бас манайх шиг сагсан бөмбөгийн хоёр холбоо үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Тэр холбооны яг алинаас нь надад Японд ирж тоглох санал тавьсныг одоогоор сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн их аварга Д.Дагвадорж ах надтай уулзаад иймэрхүү зүйл хэлсэн. Гэхдээ одоохондоо юу ч тодорхой болоогүй байна. Японы тал шаардлагатай гэсэн зүйлүүдээ судалж үзээд, эргэж хариу мэдэгдэнэ гэсэн. Түүний дараагаар асуудал арай бодитой болох байх. Тэгээд шаардлагатай гэвэл би өөрөө очиж уулзах болов уу. Үнэхээр ашигтай гэрээ байгуулчихвал Япон явахад буруудахгүй болов уу. Би залуу хүн. Өндөр хөгжилтэй орны баг тамирчдаас сурах зүйл надад их байгаа. Монголынхоо сагсан бөмбөгийн хөгжил, тамирчдынх нь ур чадвар хаана явна вэ гэдгээ тэдний дунд нь орж байж мэдэх хэрэгтэй ч юм билүү” хэмээн нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа дурьдсан байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна