Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор болж буй Монголын маркетеруудын II чуулган Төрийн ордонд өнөө өглөө 9 цагаас эхэллээ. Тус чуулган “Дэлхийн Монголын төлөө нэгдэцгээе!” уриан дор явагдаж байгаа бөгөөд Монгол Улсад шинэ үеийн маркетингийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 20 жилийн ойтой давхцан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, хувийн хэвшилд ажилладаг маркетингийн мэргэжилтнүүд хамтран 2013 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг “Маркетеруудын Өдөр” болгон зарлаж, салбарынхаа нэгдсэн чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ.Өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Маркетеруудын Анхдугаар Чуулган”-д бизнесийн байгууллагуудын захирлууд, маркетинг, борлуулалт хариуцсан топ менежерүүд, төрийн байгууллагын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны мэргэжилтнүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сурталчилгаа хариуцсан ажилтнууд, олон нийтийн харилцааны мэргэжилтнүүд зэрэг салбар салбарын 650 маркетерууд хамтдаа чуулсан юм.
Энэ жил “Монгол Маркетеруудын Холбоо” ТББ, “Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн” ТББ хамтран бусад маркетинг, олон нийтийн харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэг, оролцоотойгоор “Маркетеруудын Хоёрдугаар Чуулган”-ыг 2014 оны 10 сарын 24-нд буюу өнөөдөр “Төрийн ордон”-д зохион байгуулж байгаа бөгөөд нийтдээ 800 гаруй маркетерууд чуулгандаа оролцож байгаа аж.

Энэ удаагийн чуулганаар Монгол улсын маркетингийн салбарын өнөөгийн төлөв байдал, Үндэсний брэндүүдийн маркетингийг олон улсад хийх боломжууд, маркетингийн албад, агентлагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ажлын уялдаа холбоо, гадаадын жуулчдыг татах Монголын боломж, маркетеруудын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг идэвхжүүлэх, олон улсаас маркетингийн шилдэг технологи, инновацийг хэрхэн нэвтрүүлж нутагшуулах, төрийн үйлчилгээний маркетингийг сайжруулах, маркетеруудын мэдээлэл туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх нэгдсэн онлайн сүлжээ бий болгох, мэргэжлийн маркетеруудыг ажлын байранд зуучлах зэрэг өргөн хүрээтэй олон асуудлыг хэлэлцэх юм байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна