Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн УИХ-ын МАН-ын бүлгийн гишүүдтэй холбоотой таагүй мэдээлэл тархаж эхэллээ. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга АН-ын гишүүдийг өөрийн талд урвуулах ажлыг эрчимтэй явуулж бүр болоогүй "Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт гурав найдвартай. Одоо Р.Бурмаатай ажиллаж байна" гэсэн мессеж явуулсан нь цахим ертөнцөд шуугиан тариад байсан юм.
Тэгвэл эрхэм дарга ийм мессеж бичээгүй, гүтгэлэг тараасан этгээдийг шалгуулахаар ТЕГ-т хандчихсан байгаа хэмээн ярьжээ. Тэрбээр, "Би тэр мессэжийг бичээгүй. Хүнд амьдралдаа баримталдаг зарчим гэж бий. Хүний итгэл дааж, ёс зүйтэй, жудагтай байхыг эрхэмлэдэг.
Харамсалтай нь нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ярингуут манай бүлгийн гишүүдийг аль болох харлуулах, гутаах, доромжлох, гүтгэх үйл ажиллагаа тасралтгүй явж байгаа. Үүний нэг хэсэг нь энэ мессэж. Хэзээ ч би ийм мессэж бичээгүй. Гүтгэлэг тараасан асуудлаар ТЕГ-т хандсан. Хэн ямар учиртай ийм ташаа зүйл тараасан нь удахгүй тодорхой болох байх" гэв. Мөн лхагва 21.00 цагтаас МҮОНРТ-ээр МАН-ын бүлгийн дарга "Цаг үе үзэл бодол нэвтрүүлэг"-т орох байсан аж.
Долоо хоногийн өмнөөс нэвтрүүлэгт орох албан бичгийг өгч С.Бямбацогт гишүүнтэй тохирсон байсан ч МҮОНТ-ээр Г.Баасан ярилцлага өгч, С.Бямбацогт алга болчихсон нь олон хүний гайхшыг төрүүлжээ. С.Бямбацогт яагаад энэ нэвтрүүлэгт ороогүй вэ гэдгээ өөрөө тайлбарлаагүй ч зарим нэг шар сайтууд МҮОНРТ-ийн захирал нэвтрүүлгийг цуцлах чиглэл өгч, Засгийн газрын талаар таагүй мэдээлэл гаргахгүй байх үүрэг өгсөн хэмээн цуурчээ. Мессеж, нэвтрүүлэгт орох эрхээ хасуулсан гэх мэт таагүй ажлуудыг үнэхээр АН-ын пиарчид явуулаад байна уу, эсвэл эрхэм МАН-ынхан өөрсдөө сүржин болж харагдах гэж хор найруулаад явна уу гэдэг нь тун удахгүй тодорхой болох биз.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна