Өчигдөр МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах талаар мэдээлэл хийсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Ж.Энхбаяр нартай цуг О.Содбилэг гишүүн мэдээлэл хийсэн нь зарим сэтгүүлчдийг гайхшруулаад авна лээ.
С.Бямбацогт гишүүн “За одоо МАН-ын нарийн бичгийн дарга Содбилэг мэдээлэл хийнэ” гэвэл зарим эмэгтэй сэтгүүлчид “Өө бүр нарийн бичгийн дарга юм уу” гэсэн нь УИХ-ын гишүүн О.Содбилэг ямархуу нууцлаг нэгэн болохын илэрхийлэл биз ээ. УИХ-ын нэгдсэн чуулганд хааяа нэг жинтэйхэн үг хэлдэг тэрбээр байнгын хорооны хуралдаан дээр бараг л дуугардаггүй. Чимээгүйхэн өмнөх ажлаа хийгээд явдаг нь түүнийг ийнхүү зарим нэг залуу сэтгүүлчид сонирхоход хүргэв.
Харин УИХ дахь МАН-ынхан ойрын үед тун их идэвхжиж байгаа тул О.Содбилэг гишүүн ч удалгүй бүх талаар танигдах байлгүй дээ.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ