Н.Алтанхуягийн эсрэг мэдэгдэл үргэлжилсээр


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл АН дарга Н.Алтанхуягийн МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг эрс эсэргүүцэж олон нийтэд мэдэгдэл хийсэн. 
 

 

Дуулиан намжаагүй байхад МоАХ-ны Өвөрхангай аймгийн салбар зөвлөл, Өвөрхангай аймгийн Ардчилсан намаас Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн үзгэлсэн гэрээний эсрэг байгаагаа дурдаж мэдэгдэл гаргасан нь гал дээр тос нэмэх шиг л болов.
 

 

Түүний араас Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас Нийслэлийн ардчилсан намыг дэмжиж мэдэгдэл гаргажээ. Тэгвэл өнөөдөр Хэнтий аймгийн ардчилсан холбоо бас мэдэгдэл гаргасан байна.